Давж заалдах шатны шүүх

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүгчдийн танилцуулга

Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч
Одонгийн Баатарсүх       

 
Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1983-1993 онд Ерөнхий боловролын дунд сургууль,
1993-1997 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн, эрх зүйч, хуульч мэргэжилтэй. 
2012-2014 онд  Улаанбаатар Олон улсын их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 
Ажилласан байдал:
1997-2003, 2004-2005 онд Хэнтий аймгийн Прокурорын газарт хяналтын болон туслах прокурор, 
2003-2004 онд Дорнод аймгийн Прокурорын газарт орлогч  прокурор, 
2005-2008 онд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгч, 
2008-2013 онд Хэнтий  аймгийн Давж заалдах шатны шүүхийн  шүүгч, 
2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, 
2015-2016 онд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
2016 оны 06 дугаар сарын 01-нээс  Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

 
Шүүгч Дорждэрэмийн Байгалмаа

 

Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1972-1982 онд Ерөнхий боловсролын дунд сургууль 
1982-1987 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн Ухааны Факультетын хуулийн салбарын аж ахуйн хуулийн ангийг  төгссөн. Эрх зүйч, хуульч, мэргэжилтэй.
2015-2016  онд "Отгонтэнгэр” Их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал: 
1987-1993 онд Сүхбаатар аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд хуулийн зөвлөгч- өмгөөлөгч, эрхлэгч, 
1993-2000 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгч, 
2000-2013 онд Сүхбаатар аймгийн давж заалдах шатны  шүүхийн шүүгч,
 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, 
2015-2016 онд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 
Шүүгч Сэнгэдоржийн Оюунтунгалаг
Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1986-1996 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
1996-2000 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн  сургууль 
2004-2005 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг тус тус  төгссөн, эрх зүйч, хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
2014-2016  онд "Отгонтэнгэр” Их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 
Ажилласан байдал:
2000-2004 онд Сүхбаатар аймгийн  засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст эрх зүйн сургалт, сурталчилгаа, хууль тогтоомжийн системчлэл хариуцсан мэргэжилтэн,
2004-2013 онд Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,
2013-2015 онд Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шүүгч,
2015-2017 онд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 
2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.