Сум дундын эрүүгийн хэргийн шүүх

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн танилцуулга

 

 

Ерөнхий шүүгч Сэрдамбын Насанбуян

 

Төрсөн газар:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн.

Төгссөн сургууль:

1976-1986 онд Ерөнхий боловсролын дунд сургууль

1997-2001 онд "Шихихутуг” Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

2001-2004 онд Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах,

2004-2007 онд Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах,

2007- 2013 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2013-2015 онд Сум дундын 19 дүгээр шүүхийн шүүгч,

2015 оны 12 дугаар сарын 23-наас Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

 

Шүүгч Доржпаламын Сугар

 

Төрсөн газар:

Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн.

Төгссөн сургууль:

1968-1978 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,

1978-1981 онд Шүүх яамны харъяа Хууль цаазны дунд сургууль,

1998-2000 онд "Отгонтэнгэр” их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1981 - 2000 онд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэсгийн шүүхийн шүүгч , архив бичиг хэргийн эрхлэгч , туслах шүүгч,

2000-2005 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2005-2013 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч,

2013 -2015 онд Сум дундын 19 дүгээр шүүхийн шүүгч,

2015 оны 06 дугаар сарын 30-наас Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Шүүгч Хөхөөгийн Санжидмаа

 

Төрсөн газар:

Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн.

Төгссөн сургууль:

1977-1987 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,

1987-1989 онд Шүүх яамны харъяа Хууль цаазны дунд сургууль,

1996-1998 онд "Отгонтэнгэр” их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй,

2013-2015 онд "Отгонтэнгэр” их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

1989-2000 онд Дорнод аймгийн Ардын дептатутын хурлын гүйцэтгэх захиргаанд бичиг хэргийн эрхлэгч, архивын тасгийн дарга,

2002-2011 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх, Сум дундын шүүхэд шүүгч,

2016 оны 12 дугаар сарын 26-наас Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.