ТАМГЫН ГАЗАР

Эрхэм зорилго: Шударга ёс, ардчилал хүний эрхийн баталгаа болсон шүүхийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, шүүхээс олон нийтэд үзүүлэх үйлчилгээг хамгийн үр дүнтэй зохион байгуулах нь тамгын газрын эрхэм зорилго юм.
Тамгын газрын үндсэн чиг үүрэг: Тамгын газар нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулахад үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. 
Танилцуулга:  Тус шүүхийн Тамгын газар нь дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээллийн технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, тус бүр 1, шүүгчийн туслах 8, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 3, эвлэрүүлэн зуучлагч 1, эвлэрүүлэн зуучлагчийн туслах 1, нягтлан бодогч 1, нярав 1, архив, бичиг хэргийн эрхлэгч 1, бичиг хүргэгч 1, жолооч 2, сантехникийн слесарь 1, үйлчлэгч 2,  нийт 26 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 
Шүүхийн тамгын газар нь : Шүүхийн тамгын газар нь шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, шүүхэд ирсэн хэргийг бүртгэх, шүүхийн шийдвэр болон мэдэгдэх, гүйцэтгэх хуудсыг холбогдох албан тушаалтан, байгууллагад хүргүүлэх, иргэн, албан тушаалтан, аж ахуй нэгж, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавих, шүүхийн статистик мэдээг гаргаж, шүүхийн практикийг судлах, шүүгчийг шаардлагатай хууль тогтоомж, холбогдох мэдээллээр хангах, сургалт, зохион байгуулах, шүүхийн төсөв, санхүүгийн асуудлыг хариуцах, шүүхийн гадаад харилцааны асуудлыг хариуцах, шүүхийн аж ахуйн үйл ажиллагааг хөтлөн явуулах, шүүхийн техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, шүүхийн хэрэг, материал, архив, албан бичиг баримтыг хадгалах, хамгаалах, хэрэглэх журмын тогтоох, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр ханган ажилладаг.