Сум дундын иргэний хэргийн шүүх

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
шүүгчдийн танилцуулга 

        Ерөнхий шүүгч Пунцагжавын Болормаа
          

 

Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн.
Төгссөн сургууль:
1979-1989 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
1989-1994 онд Монгол Улсын Их сургуулийн нийгмийн ухааны факультутын хуулийн ангийг  төгссөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй. 
2003-2005 онд Холбооны Бүгд найрамдах Герман Улсад герман хэлний курст суралцсан.
Ажил байдал:
1994-2003 онд Улаанбаатар хот Багануур дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, орлон шүүгч, 
2005-2011 онд Сүхбаатар аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга, 
2011-2013 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгч, 
2013 -2014 онд Сум дундын 19 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч,
2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. 

Шүүгч Шарын Оюунгэрэл

Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт  хотод төрсөн.
Төгссөн сургууль:
1970-1980 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
1980-1982 онд Шүүх яамны харъяа Хууль цаазны дунд сургууль, 
1996-1998 онд "Отгонтэнгэр” их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй. 
Aжилласан байдал:
1982-1985 онуудад Сүхбаатар аймгийн ҮЭ-ийн зөвлөлд бичиг хэргийн эрхлэгч, 
1985-1990 онуудад Аймгийн АХШХороонд нарийн бичгийн дарга, хянан шалгагч,
1991-2001 онд Сүхбаатар аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 
2001-2013 онд  Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, 
2013-2015 онд Сум дундын 19 дүгээр шүүхийн шүүгч,
2015 оноос Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр  ажиллаж байна. 

Шүүгч Цамбын Эрдэнэзуу

 

Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1988-1998 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
1998-2002 онд "Их Засаг” их сургууль
 2007-2008 онд Улс төрийн Боловсролын академийг  тус тус  төгссөн. Эрх зүйч, хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
Ажилласан байдал:  
2002-2003 онд Төв аймгийн шүүхэд бичиг хэргийн эрхлэгч,
2003 -2008 онд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 
2008- 2013 онд Хэнтий аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга,
2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс  Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.