Сум дундын иргэний хэргийн шүүхэд хандах

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний
хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь: 
 
2017.00.00                                                                                              Баруун-Урт Сум

Нэхэмжлэгч:Баруун-Урт  сум 7-р баг, 27 дугаар байрны 1-р орц 3-15 тоотод оршин  суух, Боржигон овгийн Дашийн ¬Цэнд ¬ РД.....................
Харилцах утас : ¬......... / гэр /, ........................ / гар утас /
Хариуцагч:  Баруун-Урт сум 5-р баг, Шинэ дэнжийн 5-10 тоотод
суух, регистрийн дугаар: ЛЮ...................... Монгол овгийн Баатарын Бат 
Харилцах утас : .............. /¬ гэр /, .................. / гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага: Баатарын Батад зээлүүлсэн 1000000 төгрөг, түүний хүү 360000 төгрөг нийт 1360000 төгрөг гаргуулах
Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие Д.Цэнд нь Б.Бат болон түүний эхнэр Д.Должин нартай зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 1000000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Бат-д зээлдүүлсэн юм. Б.Батаас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Б.Батаас үндсэн зээл 1000000 төгрөг түүний хүү 360000 төгрөг бүгд 1360000 төгрөгийг гаргуулж өгнө үү./дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/
Нэхэмжлэлдээ: 
 
1.Б.Баттай хийсэн зээлийн гэрээний хуулбар /нотариатаар батлуулах/
2.Гэрээний биелэлтийг шаардаж байсан баримт 2 ш
3.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш /шаардаж байгаа мөнгөн дүнгээс тэмдэгтийн хураамж бодуулах/
4.Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь 
5.Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат/зэргийг хавсаргав./Албан байгууллага бол байгууллагын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж хавсаргана./
 
Нэхэмжлэл гаргасан:................................ /Дашийн Цэнд/ 
 
Төрийн сангийн 120000941 дансанд ....... төгрөг /банк хамаарахгүй тушаах/


ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний
хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь: 
 
2017.00.00                                                                                              Баруун-Урт Сум

Нэхэмжлэгч:Баруун-Урт  сум 7-р баг, 27 дугаар байрны 1-р орц 3-15 тоотод оршин  суух, Боржигон овгийн Болдын Ариунаа ¬ РД.....................
Харилцах утас : ¬......... / гэр /, ........................ / гар утас /
Хариуцагч:  Баруун-Урт сум 5-р баг, Шинэ дэнжийн 5-10 тоотод
суух, регистрийн дугаар: ЛЮ...................... Хатиган овгийн Дорлигийн Эрдэнэ
Харилцах утас : .............. /¬ гэр /, .................. / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага:Дорлигийн Эрдэнээс  гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авах, 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие нь нөхөр Д.Эрдэнэтэй 1990 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд хүү Э.Тэргэл,  охин Э.Намуун, хүү Э.Дөлгөөн  нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үед агсан согтуу тавьж, зоддог болсон. Миний хувьд 3 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.                  /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/
 
Нэхэмжлэлдээ: 
1. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орсон байх
1. Гэрлэлтийн баталгааны хуулбар 1ш /нотариатаар баталгаажуулна/
2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар тус бүр 1ш /нотариатаар баталгаажуулна/
3. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш
4.Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.
5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш
6.Иргэний үнэмлэхнийхуулбар /нотариаттай/ зэргийгхавсаргав.
7. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн бүртгэлд байдаг бол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. /Нийгмийн халамжаас тодорхойлолт болон судалгааг хавсаргах, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, Багийн засаг даргын тодорхойлолт /
 
Нэхэмжлэл гаргасан:.........................../Болдын Ариунаа/ 
 

Гэрлэлт цуцлуулах-70200
Хүүхдийн асрамж тогтоолгох-70200 төгрөг 
Эд хөрөнгийн маргаантай бол нэхэмжилж буй эд хөрөнгийн үнийн дүнгээр тус тус улсын тэмдэгтийн хураамж төлнө.

Төрийн сангийн 120000941 дансанд /банк хамаарахгүй тушаах/



ХАМТЫН АМЬДРАЛТАЙ БАЙСНЫГ ТОГТООЛГОХ 
ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний
хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь: 
 
2017.01.01 Баруун-Урт Сум
Нэхэмжлэгч: Баруун-Урт сумын 1-р баг тэжээлийн аж ахуйн 3-р байрны 2-р орцны 3-2 тоотод суух, Боржигон овгийн Дагдангийн Цэцэгмаа  .............................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага:Баатарын Баттай хамтын амьдралтай байсныг болон охин Ц.Намууны төрсөн эцэг нь Б.Батыг мөн гэдгийг тогтоолгох 
Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие 1995 онд талийгаач нөхөр Б.Баттай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 2016-11-12-нд охин Ц.Намуун төрсөн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид өөрийн гэсэн орон байргүй байсан учир хоёр биенийхээ эцэг эхийнд хамтдаа амьдарч байсан. Гэтэл 2007-08-15-нд нөхөр маань өвчний улмаас нас барсан учир талийгаачийн төрсөн ах одоо Баруун-Урт сум 5-р баг,Дэнжийн 2-15 тоотод суух Б.Болд болон түүний эхнэр Ц.Цэцгээ нарыг гэрчээр асууж биднийг хамтын амьдралтай байсныг болон 2016-11-12-нд төрсөн охин Намууны төрсөн эцэг нь Б.Бат гэдгийг сэргээн тогтоож өгнө үү./дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/
 
Нэхэмжлэлдээ: 
1.Талийгаач нөхрийн нас барсны гэрчилгээний хуулбар 1 ш /нотариат/
2.Багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш
3.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 ш /нотариат/
4.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1 ш
5.Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/ зэргийг хавсаргав. 
6. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн бүртгэлд байдаг болтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. /Нийгмийн халамжаас тодорхойлолт болон судалгааг хавсаргах, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, Багийн засаг даргын тодорхойлолт /
Нэхэмжлэл гаргасан:................................ /Дагдангийн Цэцэгмаа/
Төрийн сангийн 120000941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/




















ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ 
ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний
хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь: 
 
2017.00.00                                                                                         Баруун-Урт Сум

Нэхэмжлэгч: Эрдэнэцагаан  сум 4-р багт оршин суух , Хатигин овгийн  Болдын  Цэнгэл РД....................................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
 
Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах
 
Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие нь 2005 оны 06 сарын 01-нд охин Хуланг төрүүлсэн тухайн үед би ОХУлсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг болох Болдод охин Хуланг  үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд охиноо  өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Миний эцэг одоо 65 настай ба хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү./дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/
 
Нэхэмжлэлдээ: 
 
1.Эцэг Болдын  иргэний үнэмлэхний хуулбар 1 ш /нотариат/
2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш
3.Үрчлэлтийн гэрчилгээний хуулбар 1 ш /нотариат/
4.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1ш /нотариат/
5.Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав./нотариат/
6. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн бүртгэлд байдаг болтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. /Нийгмийн халамжаас тодорхойлолт болон судалгааг хавсаргах, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, Багийн засаг даргын тодорхойлолт /
 
Нэхэмжлэл гаргасан:................................ /Болдын Цэнгэл /

Төрийн сангийн 120000941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/