Мэдээлэл лавлагааны албаны ажиллах журам

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, бүх шатны шүүх, шүүхийн Ерөнхий зөдлөлийн ажлын албатай мэдээллийг комьютерийн сүлжээгээр солилцоход Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны үйл ажиллагаа чиглэгдэнэ.
Мэдээлэл лавлагааны алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ
-    Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд шуурхай мэдээлэх, нээлттэй байлгах
-    Шүүхэд хэндаж буй иргэн, хуулийн этгээдэд хэрэг хянан шийпвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх
-    Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээ, мэдээллийг өгөх, шүүхээс эрхлэн гаргаж буй ном тохимол, сэтгүүлийг олон нийтэд суртчилах
-    Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх
Мэдээлэл лавлагааны хариуцсан мэргэжилтэний ажил үүрэг
Мэдээлэл лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн үйл ажиллагаатай холбоотой дараах төрлийн мэдээлэл, лавлагаа өгөх үүрэгтэй.
Үүнд:
-    Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар
-    Нэхэмжлэл , гомдол, хүсэлт , өргөдлийг хэрхэн гаргах
-    Тэмдэгтийн хураамж төлөх банк дансны дугаар
-    Хэргийн оролцогчийн эрх, үүрэг
-    Хэрэг маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хувиарлагдсан
-    Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хугацаа
-    Шийдвэрлэсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох
-    Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах талаар
-    Холбогдох хуулийн талаарх мэдээлэл
Мэдээлэл лавлагааны хариуцсан мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй