Шүүгч, ажилтнуудын шударга ёсны тунхаг

НЭГ ЭРХЭМ ЗОРИЛГО
Шударга ёсны хэмжүүр байх

ХОЁР ЗОРИЛГО
Хууль дээдлэх
Шударга ёсыг хүртээмжтэй болгох

ГУРВАН ЗОРИЛТ
Хэргийг шударгаар хянан  шийдвэрлэх
Шүүн таслах ажиллагааг  үр нөлөөтэй зохион байгуулах
Олон нийтийн итгэл, найдварыг хадгалах

ДӨРВӨН ЧИГЛЭЛ
Хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах
Иргэд, байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээх
Албан тушаалтны дур зоргоос иргэн, байгууллагын эрх ашгийг хамгаалах
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах

ТАВАН ҮНЭЛЭМЖ
Үнэнч шударга, төвч шулуун байдал
Хөдөлмөрч, чадварлаг, бүтээмжтэй байдал
Мэдрэмжтэй, шуурхай байдал
Төлөв даруу, тэвчээртэй, зоримог байдал
Хариуцлагатай байдал

ЗУРГААН ЗАРЧИМ
Бусдын нөлөөнд автахгүй, гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргах
Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг хамгаалан биелүүлэх
Зөвийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч, авилга,  ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх
Айлгахгүй, алагчлахгүй, найр тавихгүй, сөрөг сэтгэлээр хандахгүй байх
Зан байдал, үйл ажиллагаа бүр нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх
Мэргэжилдээ хүндэтгэлтэй хандан, санаачилгатай байж, мэргэшлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн, зохисгүй байдал гаргахгүй, өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, шударга бус байдалтай үл эвлэрэх