Шүүхийн төрөлжсөн архив

АРХИВЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Шүүхийн архивын ажиллах журам шинэчлэгдэн батлагдсан. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна. Журмыг 2016.02.15-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн болно.
Архивын үйлчилгээ үзүүлэх 
Архивын лавлагаа, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна. Архивын лавлагаа, хуулбар олгоход дараах баримт бичгийг үндэслэн олгоно
1. Иргэн: Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг 
2. Байгууллага: Хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт
3. Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт
Анхаарах зүйл: Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "Хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтанд үзлэг, тэмдэглэл хийх хуулбарлах зөвшөөрлийг Тамгын газрын дарга болон Архив бичиг хэргийн эрхлэгч олгоно.
Хориглох зүйл:
Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.
1. Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах
2. Баримтыг засварлах, бохирдлуулах, хуудас хавтасыг нугалах, салган авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх
3. Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах
4. Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд Шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан олгохгүй.