Захиргааны хэргийн шүүх

 
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 
шүүгчдийн танилцуулга 
 
Ерөнхий шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяа

 

 


 

Төрсөн газар:

Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1979-1989 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,
1996-2000 онд "Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль,
2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 
Ажилласан байдал:  
1992 -2004 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга, туслах шүүгч, орлон шүүгч, 
2004 - 2013 онд Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч,
2013-2014 онд Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн шүүгч,
2014 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс  Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч,
2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Шүүгч Бяхаржавын Баярцогт

 

 

 


Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1971-1981 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
1986-1989 онд Шүүх яамны харъяа Хууль цаазны  дунд сургууль
1994-1996 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.Эрх зүйч, хуульч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1984-1986 онд Аймгийн хүнсний үйлдвэрт нормчин,
1989-1992 онд Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрт боловсон хүчин, хуулийн зөвлөх, 
1992 -2002 онд Өмгөөлөгч,
2002-2014 оны 07 сарын 07-нийг хүртэл  Сүхбаатар аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга,
2014-2015 онд Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн шүүгч,
2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Шүүгч Бавуугийн Цэрэнханд

 

 

 

Төрсөн газар: 
Говь-Алтай  аймгийн Цогт  суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1990-2000 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,
2002-2004 онд "Их Засаг” их сургууль,
2005-2006 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн салбар сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, хуульч, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй.
2009-2012 онд Улаанбаатар-Эрдэм судлал дээд сургуульд хууль зүйн ухааны магистрын  зэрэг хамгаалсан. 
Ажил байдал:
2004-2007 онд Говь-Алтай аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн салбар танхимд хуулийн зөвлөх, менежер, 
2007-2011 онд Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах,
 2011-2014 онд Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, 
2014 оны 12 дугаар сарын 05-нийг хүртэл  Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх, Сум дундын 5 дугаар шүүхийн Тамгын газарт шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн,
2014 оны 12 дугаар сарын 05 наас 2015 оны 06 дугаар сарын 30-нийг хүртэл  Захиргааны  хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхэд шүүгч,
2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс  Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.