Захиргааны хэргийн шүүхэд хандах

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд
 хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргах нь

..... оны .... сарын .... өдөр                                                                           Баруун-Урт

          Чулуут овоо  хоршоо нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хувийн мал эмнэлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Д.Бат миний бие хоршооны даргын үүргийг гүйцэтгэдэг. 2013 онд Татварын хэлтсээс манайхыг Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгчөөр бүртгүүлэх тухай амаар шаардсан ч тухай бүрт нь манай хоршооны зүгээс НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх ёсгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан тул Татварын хэлтсээс дахин шаардаагүй. Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 тоот Татварын хэлтсийн улсын байцаагчийн актыг ирүүлсэн байсан. Тэгээд бид хариу тайлбарыг албан бичгээр явуулсан. Дараа нь татварын хэлтсийн даргаас 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаартай албан бичиг ирүүлснийг хугацаа алдан хүлээн авсан. Тэр үед миний бие зайлшгүй шаардлагаар Америкийн нэгдсэн улсруу эмчилгээнд явж таарсан байсан учраас хугацаанд нь нэхэмжлэлээ холбогдох шүүхэд нь гаргаж амжаагүй хугацаа алдсан. 

         Иймд миний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.




Хүсэлт гаргасан................................... Д.Бат



Захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл

20.... оны ... сарын ... өдөр                                                                             Баруун-Урт

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу .............................................................. нэхэмжлэлтэй, .................................-нд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд /аль нь болохыг доогуур нь зур/-ээр оролцож байгаа ............................................ оршин суугч ............................... овогтой ................................... би энэхүү итгэмжлэлээр ............................................. оршин суугч ............................................ овогтой ................................. –д захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг төлөөлөн оролцох эрхийг ........     хугацаагаар олгож байна. 

Төлөөлөгч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр / аль болохыг доогуур нь зур/ зүйлд зааснаас эрх үүргийг эдлэхээс гадна мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 /1/-т заасны дагуу дараах эрхийг эдэлнэ. 

                                  /Төлөөлөгчид эдлүүлэх эрхээ тусгайлан сонгож бичнэ/
1. ....................................................................................................................................... 
2. ........................................................................................................................................
3. ........................................................................................................................................
4. ........................................................................................................................................
5. ........................................................................................................................................
6. ........................................................................................................................................
7. ........................................................................................................................................
8. ....................................................................................................................................... 


Төлөөлүүлэгч: 
Эцэг /эхийн нэр ...........................
Нэр:..............................................
Регистрийн дугаар .....................
Албан тушаал .............................
Гарын үсэг ...................................



Төлөөлөгч: 
Эцэг /эхийн нэр ...........................
Нэр:..............................................
Регистрийн дугаар .....................
Албан тушаал .............................
Гарын үсэг ...................................



/1/ 28.2 Төлөөлөгч нь Төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ.
                    28.2.1. нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах,
                    28.2.2. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх
                    28.2.3. нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсхүл хэсэгчлэн татгалзах
                    28.2.5. эвлэрэх
                    28.2.6. шүүхийн шийдвэрийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах
                    28.2.7. төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх
                    28.2.8. захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах 



Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах нь:

… оны ... сарын ... өдөр                                                                                 Баруун-Урт

Нэхэмжлэгчийн хаяг: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт оршин суух, Жанжин овгийн Ренчингийн Итгэл, РД:ЛЮ59121200, холбоо барих утас: 70517051

Хариуцагчийн хаяг: Сүхбаатар аймгийн Улсын бүртэлийн хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Төмөр, Т.Жавзан нарын төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд "эхийн овог нэр” хэсэгт эхийн овог андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Баруун-Урт сумын улсын бүртгэгчид даалгах тухай  

Нэхэмжлэлийн агуулга: Ренчингийн Итгэл миний бие 1959 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ард Ренчингийн 3 дугаар охин болж мэндэлсэн. Тухайн үед төрсний гэрчилгээн дээр бичилт хийж байсан хүмүүсийн хариуцлагагүйн улмаас миний хүүхдийн төрсний гэрчилгээн дээр миний овог нэрийг буруу бичиж намайг хохироож байна. Учир нь миний бие 4 хүүхэдтэй гэх нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хоёр хүүхдийн маань төрсний бүртгэлд миний эцгийн нэрийг "Ринчэн” гэж буруу бүртгэснээс болж би одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд Ренчингийн Итгэл миний төрсөн хүүхдүүд болох Т.Төмөр, Т.Жавзан нарын төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн санд "эхийн овог нэр” хэсэгт эх миний овгийг "Ринчэн” гэж андуурагдан бүртгэснийг залруулж "Ренчин” болгон залруулж бүртгэхийг Баруун-Урт сумын улсын бүртгэгчид даалгаж өгнө үү. 



Нэхэмжлэлд: 

1. Т.Төмөр, Т.Жавзан, Т.Долгор, Т.Дугар нарын төрсний гэрчилгээний хуулбар 

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.




Нэхэмжлэл гаргасан                 Р.Итгэл



Нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр

Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:
1. нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа;
2. нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг;
хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг;
3. нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;
4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт;
5.хавсаргасан баримт бичгийн жагсаалт;
6. холбоо барих утас, факс, цахим хаяг.
7. Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана.
8. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.
9. Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:
10. Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;
11. хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх;
12. нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг;
13. захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн;
14. нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй;
15. захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн.
16. Захиргааны байгууллагаас гаргах захиргааны хэм хэмжээний акттай холбогдох нэхэмжлэлийн хувьд энэ хуулийн 3.1.3-т заасан хуульд тусгайлан заасан байх нөхцөл хамаарахгүй.



Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль
Агуулга
 
 63.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. 60
 63.3.Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно. +30 +15
 70.1.Шүүгч дараахь хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ:
 70.8.Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно.

80.2.Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно.
 96.2.Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаарлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно.
 96.3.Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно.
 108.3.Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.
 108.4.Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна.

114.1.Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
 118.1.Давж заалдах гомдол гарсан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
 119.4.Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлнэ.
 119.5.Магадлалд энэ хуулийн 123.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.
 122.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.
  122.6.Энэ хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж, дараахь тогтоол гаргана:
  124.2.Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийн оролцогчдын гомдлыг хавсарган гомдлыг хүлээж авсан өдрөөс хойш нийслэлд гурван хоногийн дотор, орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
 124.3.Хяналтын журмаар хэрэг хүлээн авсан шүүгч 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх тухай захирамж гаргана.
 125.1.Хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.
 128.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 127.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.
 128.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.
 128.4.Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хуульд харшилсан гэж дүгнэлт гаргасан бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.



Захиргааны хэргийн шүүх нь дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ: 

Монгол улсын Засгийн газрын гишүүн /ерөнхий сайд, сайд/
Монгол улсын яам
Монгол улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Төрийн албаны зөвлөл, түүний салбар байгууллага
Монгол банк
Санхүүгийн зохицуулах хороо
Яамны харъяа болон харъяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг, түүнтэй адилтгах газар, зөвлөл, товчоо, төв, сан зэрэг байгууллага
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны засаг дарга
Аймаг нийслэлийн засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг хэлтэс, газар
Улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч, цагдаагийн, тагнуулын, хилийн цэргийн байгууллага, түүний захиргааны таслан зогсоох болон шийтгэлийн арга хэмжээ авах эрх бүхий бүх албан тушаалтан
Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хорооны иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид 
Төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа зэрэг үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага
Сүм хийдийн захиргаа
Шийдвэр үйл ажиллагааг нь Захиргааны хэргийн шүүхэд давж гомдол гаргаж байхаар хуульд тусгайлан заасан нийтийн эрх зүйн субъект болох бусад байгууллага, албан тушаалтан зэрэг байна.



ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ХУГАЦАА:

Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:
дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;
холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол. 

Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.

Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.

Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.

Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.

Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно.

Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй.