Эвлэрүүлэн зуучлалд хандах

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаааны зорилго, үндсэн зарчим
Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.
Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна
·Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих.
·Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах.
·Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх.
·Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.
 
Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргах хэлбэр
·Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй оролцогч этгээд эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргана.
·Эвлэрүүлэн зуучлагч өргөдөл хүлээн авсан тухай болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах товыг талуудад мэдэгдэнэ.
·Талууд эвлэрүүлэн зуучлагчийн нас, хүйс, мэргэшсэн чиглэл, дадлага, туршлага зэрэг асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид тусгайлан хүсэлт гаргаж болно.
·Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эхний уулзалтад талуудыг заавал оролцуулна. Энэ уулзалтаар эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дэг, журам, талуудын эрх, үүргийг танилцуулж, талуудын шаардлага, тайлбарыг сонсож, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлно.
·Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг талуудыг хамтран оролцуулах зарчмын дагуу явуулна. Эвлэрүүлэн зуучлагч нь зөвхөн шаардлагатай тохиолдолд талуудтай ганцаарчилсан уулзалт хийнэ.
 
Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх
·Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.
·Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.
·Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Гэрлэгчид энэ хугацаанд эвлэрээгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
·Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж баримт бүрдүүлнэ.
 
Иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх
30.1. Шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөнтохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болно.
30.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд талууд эвлэрсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
30.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй дуусгавар болсон тохиолдолд шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
30.6.Иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг шүүгч тогтооно.

Эвлэрүүлэн зуучлалын давуу тал
Түргэн шуурхай
Аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд хуульд заасан олон хугацаануудыг заавал баримтлах шаардлагатай болдог. Харин эвлэрүүлэн зуучлалд хуульд заасан хугацаа шат дамжлага байхгүй.
Хямд төлбөртэй
Зуучлалд \одоогоор\ шүүхэд төлөх ёстой тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг төлнө.
Хаалттай явагддаг
Шүүх хуулиар тогтоосноос бусад тохиолдолд ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах ёстой бол эвлрүүлэн зуучлал нь хаалттай явагдах боломжтой ба нууц хадгалагдана.
Мэргэшсэн зуучлагчид
Шүүхэд өөрөө шүүгчийг сонгох боломжгүй бол эвлэрүүлэн зуучлалд өөрийн маргааны чиглэлийн асуудалд мэргэшсэн хүнийг зуучлагчаар томилуулах боломжтой.
Уян хатан зохицуулалттай
Эвлэрүүлэн зуучлалд хандахад заавал хуульд заасан нэхэмжлэлийн бүдүүлбэрийг хангах шаардлагагүй. Тухайн төвөөс боловсруулсан өргөдлийн маягтыг бөглөх харилцан ярилцах Факс мэйл ашиглах зэргээр янз бүрийн байдлаар хандаж болно.
Эв найрамдалтай шийдэл
Эвлэрүүлэн зуучлалд талууд харилцан ойлголцож, харилцан буулт хийж аль алины санаанд хүрсэн шийдвэрт хүрдэг тул маргаан дуусахад талуудын хооронд зөрчил байхгүй болно.
Талуулын идэвхтэй оролцоо
Эвлэрүүлэн зуучлалд өөрийн байр сууринаас гадна эсрэг талын байр суурийн утга агуулга, шалтгаан зэргийг нь тунгааж, шийдэлд хүрэх алхмуудыг идэвхтэй эрэлхийлж, шаардлагатай үед нь эсрэг талтайгаа хамтрахгүй бол асуудлаа шийдэж чадахгүй тул төгсгөл хүртлээ талууд маргааныг шийдвэрлэх гол үүрэгтэй байдаг.
 
 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд

өргөдөл гаргах нь:

 

1...... он ......сар .... өдөр Баруун-Урт сум

2.Өргөдөл гаргагч:

............................ аймаг/нийслэл .......................................... сум/дүүрэг ................. баг/ хороо ........ хороолол ............................... байр/гудамж ................ тоотод оршин суух ........................................... регистрийн дугаартай .................................... /ургийн овог/ ............................................ /эцэг,эхийн нэр/ ...................................... /өөрийн нэр/ ................................................ /харилцах утасны дугаар/ .............................................

....................... /хуулийн этгээд бол түүний нэр/

3.Тайлбар гаргагч /Эвлэрэлд уригдаж байгаа тал/

............................ аймаг/нийслэл .......................................... сум/дүүрэг ................. баг/ хороо ........ хороолол ............................... байр/гудамж ................ тоотод оршин суух ........................................... регистрийн дугаартай .................................... /ургийн овог/ ............................................ /эцэг,эхийн нэр/ ...................................... /өөрийн нэр/, /харилцах утасны дугаар/ .................................................................... /хуулийн этгээд бол түүний нэр/

Маргааны агуулга:

............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Өргөдөлд хавсаргасан баримт:

1.Бүгд .......... хуудас баримт хавсаргав.

Иргэний үнэмлэхийн хуулбар

Гэрлэлтийн баталгааны хуулбар

Төрсний гэрчилгээний хуулбар /хүүхдийн/

 

Өргөдөл гаргагч ......................................./ /