Уншиж байна...
2017 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-09-11 00:49:56
232

1. С.Баянмөнхийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн \"Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын Г.Сүхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөх”-ийг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Д.Ариунжаргалын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн \"Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт \"Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 24 дугаарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар М.Төмөрчулууныг томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн \"Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын М.Төмөрчулууныг Санхүү, төрийн сангийн  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж  байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Санхүү, төрийн сангийн  хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож, хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Х.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын \"Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалтын”-ын 13 дугаарт Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга У.Амарзаяаг томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн \"Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын У.Амарзаяаг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож, хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД С.БАТ-ОЧИР


Эхлэлд очих