Уншиж байна...
2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-09-16 07:43:56
236

1. \"Шунхлай говь” ХХК-ний нэхэмжлэлтэй, \"Дарьганга-Өртөө” хоршоонд холбогдох \"зээлээр худалдан авсан шатахууны үндсэн төлбөр 6,900,000 төгрөг, алданги 3,450,000 төгрөг, нийт 10,350,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд . Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар \"Дарьганга-Өртөө” хоршооны зээлээр худалдан авсан шатахууны үндсэн төлбөр 6,900,000 төгрөг, алданги 3,450,000 төгрөг, нийт 10,350,000 төгрөгийг гаргуулж \"Шунхлай говь” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. 

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих