Уншиж байна...
Сүхбаатар аймаг дахь Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны хагас жилийн шүүн таслан ажлын мэдээ
2017-09-16 08:40:06
219

Сүхбаатар аймаг дахь Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны хагас жилийн байдлаар иргэний нийт 8 хэрэг хүлээн авснаас 6 хэргийг хянан шийдвэрлэж тайлангийн хугацаанд 2 хэргийн үлдэгдэлтэй байна. Хэргийг хянан шийдвэрлэсэн байдлаар нь авч үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсон 3, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан 3 хэрэг байна. Тус шүүхээс 2 хэргийн 253.150 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон байна.

 

 

Мөн тус шүүх нь эрүүгийн 5 хэрэг хүлээн авч 5 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хэргийг хянан шийдвэрлэсэн байдлаар нь авч үзвэл анхан шийтгэх тогтоолыг хэвэээр үлдээсэн 1, өөрчлөлт оруулсан 2, хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр 2 хэргийг буцаан шийдвэрлэсэн байна.

 


 

Эхлэлд очих