СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙНАНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь тайлант хугацаанд нийт 384 нэхэмжлэл хүлээн авснаас 21 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 316 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Тайлангийн эцсийн байдлаар 44 хэргийн үлдэгдэлтэй байна.
Хагас жилийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 106 хэрэг буюу 50.4 хувиар өсчээ.
Шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл: Хянан шийдвэрлэсэн нийт хэрэгт Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 129 буюу 40.8 хувийг, ИХШХШТХ-иар шийдвэрлэсэн хэргийн тоо 138 буюу 43.6 хувийг, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 29 буюу 9.1 хувийг, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 13 буюу 4.1 хувийг, бусад хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 7 буюу 2.2 хувийг тус тус эзэлж байна.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 259 хэргийн 24 сая 941 мянга 801 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд оруулсан ба 63 хэргийн 4 сая 070 мянга 497 төгрөгийг хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, 142 хэргийн 4 сая 469 мянга 222 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу буцаан олгосон байна.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нийт шийдвэрлэсэн хэргийн тоо 316, шүүгчийн тоо 3, нэг шүүгчид 105.3 хэрэг ногдож байна.
ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА
Сүхбаатар аймаг дахь Анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлал нь хагас жилд нийт 190 өргөдөл хүлээн авсан байна.Үүнээс 145 өргөдлийг шийдвэрлэж ,26 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 19 хэргийн үлдэгдэлтэй байна.
Шийдвэрлэсэн 145 өргөдлөөс 87 буюу 60 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 58 буюу 40 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Өнгөрсөн оны мөн үеийхээс 25.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шийдвэрлэсэн 145 өргөдлийн 129 буюу 88.9 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 16 буюу 11 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан байна.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дүнд улсын төсөвт 1 сая 423 мянга 944 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулсан байна.