ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНАГДЛАА
2017-10-13 08:11:38
232
Төрийн дээд одонгоор шагнагдлаа
Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дорждэрэм овогтой Байгалмааг улсад 30 гаруй жил, шүүгчээр 25 дахь жилдээ үр бүтээлтэй, амжилт гарган ажилсныг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр зарлигаар \"Алтан гадас ” одонгоор шагнагдагдлаа.
Шагналыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гардуулан өглөө.
Д.Байгалмаа шүүгчдээ цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Шүүхийн хамт олон