Уншиж байна...
Мөнххаан суманд хууль сурталчилах ажил зохион байгуулав
2017-10-25 05:58:28
247


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, мөн сум дахь Сум дундын Цагдаагийн хэсгээс \"Зөрчилгүй Мөнххаанд – зөв амьдарцгаая” аяны хүрээнд зохион байгуулсан хууль сурталчилах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч, шүүгч О.Баатарсүх, аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, Хууль цаазны ахлах зөвлөх Д.Баттулга, мөн аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Г.Баярсайхан, хэрэг бүртгэгч ахлах дэслэгч Ц.Буянтогтох, шүүгчийн туслах Б.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр оролцож, дараах мэдээллийг хийлээ. Үүнд: 

1. Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч, шүүгч О.Баатарсүх:
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  талаар яриа хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажилласан.  

2. Шүүгчийн туслах Б.Батзаяа 
Дагнасан шүүхүүдийн шүүн таслах ажлын тайлан мэдээг танилцуулж, иргэдэд гарын авлага тараав.

 

 

 

 


Эхлэлд очих