ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ДОТООДДОО СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд шүүгч Б.Цэрэнханд \"Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын чиг үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарвал зохих зарим асуудал” сэдвээр дотооддоо сургалт зохион байгууллаа.
Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэвэр баталгаажуулах тухай хүсэлт, нэхэмжлэл зэргийг хүлээж авахдаа юуг анхаарах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ямар үүрэг гүйцэтгэдэг, захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн ашиглалт, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй зэрэг асуудлаар сургалтын явцад шүүгчээс мэдээлэл өгч харилцан ярилцлаа.
Тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шинээр томилогдсонтой холбогдуулан дээрх сэдвийг сонгон авч дотооддоо сургалт зохион байгуулсан нь цаг үеэ олсон, шүүхийн захиргааны ажилтныг мэргэшүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо.