“Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл амьдрал” спортын өдөрлөг зохион байгуулав
2017-10-31 03:08:21
232
\"Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл амьдрал” спортын өдөрлөг зохион байгуулав
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн залуучуудын зөвлөлөөс 2017.10.28-ны өдөр шүүгч, ажилчдын дунд \"Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл амьдрал” уриан дор олон төрөлт спортын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь гар бөмбөг, буухай, сагсан бөмбөг гэсэн төрлөөр явагдаж Сүхбаатар аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн бол Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид буухай болон сагсан бөмбөгийн тэмцээнд тус тус нэгдүгээр байр эзэлж, нийлбэр дүнгээр Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид тэргүүн байрын эзэн болж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.