Уншиж байна...
Шүүх ба олон нийт хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 338 дугаар ангид ажиллав.
2017-11-02 00:38:51
235

Зэвсэгт хүчний 338  дугаар ангид сургалт зохион байгууллаа.

\"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зэвсэгт хүчний 338 дугаар ангийн офицер бүрэлдэхүүнд Эрүүгийн хуулийн зарим зүйл заалт, 2017 оны хагас жилийн шүүн таслах ажлын мэдээлэл, 2016 онд шийдвэрлэсэн олны анхаарал татсан хэргийн талаар мэдээлэл лавлагаа, олон нийттэй  харилцах мэргэжилтэн Б.Ариунбаяр, хугацаат цэргийн 100 гаруй албан хаагчдад зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг \"Цэргийн албаны гэмт хэрэг түүний хор уршиг” сэдвээр сургалт явуулж, , шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажлуудыг танилцууллаа.
Мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зэвсэгт хүчний 338 дугаар ангийн  ажилтан, албан хаагч нарт зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулж албан хаагч нараас асуусан асуултанд хариулт өглөө.

 

 

 

 






Эхлэлд очих