Уншиж байна...
Наран, Онгон сумдуудад “Нээлттэй шүүх, иргэдэд ойр үйлчилгээ”-Өдөрлөг зохион байгууллаа
2017-11-09 05:39:43
254

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярцогт,Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл, Шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг, шүүгчийн туслах Э.Цолмон, жолооч Ш.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 2017 оны 11 дүгээр сарын 05-ны хүртлэх хугацаанд  Сүхбаатар аймгийн алслагдсан сумдын иргэд, хөдөлмөрчид, нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нарт хуулийн суртачилгаа, мэдээлэл, сургалт зохион байгууллаа. Үүнд:
-\"Захиргааны ерөнхий хууль”,
-\"Зөрчлийн тухай хууль”, 
-\"Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, 
-\"Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, /Холбогдох журам/
-\"Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”,
-\"Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”, 
-\"Шүүхэд өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах”,
-\"Эвлэрүүлэн зуучлалд хэрхэн хандах” сэдвүүдээр сургалт, мэдээллийг тус тус  хийлээ. Сургалтын дараа  иргэд, хөдөлмөрчдийн асуусан асуултанд хариулт өгч тэдний санал бодлыг сонсож, гарын авлага тарааж, шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн болон шүүхийн бүтэц, үйл ажиллагааг танилцууллаа. 

 

 


Түүнчлэн Хилийн цэргийн .... дугаар заставт холбогдох хууль тогтоомж,  2017 оны хагас жилийн шүүн таслах ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Ийнхүү \" Нээлттэй шүүх, иргэдэд ойр үйлчилгээ”-Өдөрлөгийн  арга хэмжээний дараа иргэд ганцаарчилсан  зөвлөгөө авч,  6 нэхэмжлэл хүлээн авч ажиллаа. Орон нутгийн удирдлагууд шүүхийн үйлчилгээ, шинэчлэл, өөрчлөлтийн талаар хөдөө орон нутагт ирж танилцуулж, ажиллаж үйлчилсэнд баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа.

 

 


 

Эхлэлд очих