Уншиж байна...
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-12-04 03:13:32
235

1. Г.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Э-д холбогдох \"гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Г.Энхзаяа нарын гэрлэлтийг цуцалж, зохигчид хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. 
2. Д.Батбилэгийн нэхэмжлэлтэй, Т.Чинбатад холбогдох \"5 хонь буюу 300,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Даржаагийн Батбилэгийн хариуцагч Түгжчамбын Чинбатаас \"5 хонь буюу 300,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Т.А-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох \"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Адъяа, Б.Баярбаясгалан нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Б.У-г эх Т.А-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.У-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож Б.Б-аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих