Уншиж байна...
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-12-04 03:19:44
254

1. Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Б.Ц-д холбогдох \"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”тухай иргэний хэргийг хянан Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 -д заасныг баримтлан Н.Б-н эцэг нь Б.Ц мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Н.Б-г 1 нас хүртэл сар бүр тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Ц-оос гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. 
2. Б.Сүхбаатарын  хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Балчин овогт Батсүрэнгийн Сүхбаатар нь 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын \"Жаргалын зам” нэгдэлд малчнаар тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. 
3. Г.Баярмагнайн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Гомбо овогт Гомбосүрэнгийн Баярмагнай нь 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарыг дуустал, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын \"Эх орны төлөө” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. 
4. Д.Гантулгын нэхэмжлэлтэй, \"Сэвүүн-Уудам тал” ХХК-д холбогдох \"50,000 боодол өвс буюу 225,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй, \"22,716,640 сая төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд  Нэхэмжлэгч Д.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага 225,000,000 төгрөгийн 215,000,000 төгрөгөөс татгалзаж, 10 сая төгрөгийг \"Сэвүүн-Уудам тал” ХХК-нд төлөхөөр, \"Сэвүүн-Уудам тал” ХХК нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
5. Д.Энхтайвангийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Эвээн заан овогт Доржийн Энхтайван нь  1980 оны 07-р сараар 1995 он хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогтын сангийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. 
6. З.Алтанцэцэгийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Тарав овогт Завын Алтанцэцэг нь  1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сар хүртэл Сүхбаатар аймгийн худалдааны трестэд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. 
7. П.Энхбаатарын хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Янчил овогт Пунцагийн Энхбаатар нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. 
8. Ц.Очирбаярын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд  Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бадгар овогт Цэрэндашийн Очирбаяр нь 1972 оны 03-р сарын 01-ээс 1976 оны 06-р сарыг дуустал, 1979 оны 09-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. 


Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих