Уншиж байна...
Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
2018-01-25 00:07:40
226

Cүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах албатай хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зохион байгууллаа. 
Зөвлөгөөнд Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, тамгын газрын дарга, ажилтнууд, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Лувсандорж, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Баярсайхан, Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Өлзий, шүүхийн хамгаалалтын цагдаа, харуулын цагдаа нар оролцлоо. 
Зөвлөгөөнөөр Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах албаны 2017 оны ажлын тайланг сонсож, шүүгч, тамгын газрын дарга нараас цаашид Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх мөн анхаарч ажиллах зарим асуудлын талаар санал солилцож, зөвлөгөөнөөр хэлэлцэгдсэн асуудлуудыг Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 оны ажлын төлөвлөгөөнд оруулхаар шийдвэрлэлээ. 

 

 


Эхлэлд очих