Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 08:43:02
235

1. Т.Мөнгөнчимэгийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Нямбуу овогт Тогоочийн Мөнгөнчимэг нь  1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Ж.Цогоогийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Халиу овогт Жугнайн Цогоо нь 1977 оны 07 дугаар сарын 05-аас 1978 оны 06 дугаар сарын 10-н хүртэл Сүхбаатар аймгийн Усны аж ахуйн удирдах газар мастераар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
 
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ


Эхлэлд очих