Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 08:44:57
229

1. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, Г.Эрдэнэбатад холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авахуулах хүсэлттэй, зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч Г.Эрдэнэбатад 10 /арав/ цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулав.
2. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, Т.Амартайванд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар арга хэмжээ авахуулах хүсэлттэй, зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зөрчилд холбогдогч Т.Амартайванд 10 /арав/ цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулав.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ


Эхлэлд очих