2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 08:51:03
237
1. Ш.Дашням, Ё.Жавзандулам нарын нэхэмжлэлтэй, Дарьганга-Өртөө хоршоонд холбогдох \"ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт Ш.Дашнямын 5 250 000 төгрөг, Ё.Жавзандуламын 3 500 000 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Бийлэг овогт Шагдарын Дашнямыг Дарьганга-Өртөө хоршооны гүйцэтгэх захирлын ажилд, Тогтох овогт Ёндонгийн Жавзандуламыг тус хоршооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Дарьганга-Өртөө хоршооноос ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дашнямд, 2,783,644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Жавзандуламд тус тус олгуулахыг дурдаж, нэхэмжлэгч Ё.Жавзандуламын нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 716,356 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Дашням, Ё.Жавзандулам нарын нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дарьганга-Өртөө хоршоонд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Ш.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Шарууд овогт Шарын Энхцэцэг нь 1986 оны 12 дугаар сарын 16-аас 1987 оныг дуустал Баруун-Урт сумын 3-р цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 01 сарын 01 оноос 1989 оны 06 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн дунд сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Ш.Энхцэцэг нь 1983 оны 11 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ