2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 08:51:56
238
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дэлгэрхангай, Э.Дэлгэрбаян нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, Г.Дэлгэрхангай, Э.Дэлгэрбаян нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Дэлгэрхангай, Э.Дэлгэрбаян нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тус бүрээс 80.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Сайнбилэгт олгохоор шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Б.ЦОЛМОН