Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 08:53:59
241

1.Дорнод аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Д.Мөнхбадрахад, мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Х.Батбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар өөрчлөн зүйлчилж,  Д.Мөнхбадрахыг \"хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар,  Х.Батбаярыг \"эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн  хорих ялаар шийтгэв.

Эхлэлд очих