Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 08:55:04
250

1. Ц.Баасангийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Балсан овогт Цэндийн Баасан нь  1980 оны 04 дүгээр сарын 01-ээс 1982 оны 07 сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын \"Эх орны төлөө” нэгдэлд малчнаар, 1982 оны 08 дугаар сарын 01-ээс 1984 оныг дуустал Сүхбаатар аймгийн \"Шинэбулаг хоршоонд адуучнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оныг дуустал \"Эх орны төлөө” нэгдэлд болон \"Эх орны төлөө” ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Ч.Нууцжаргалын хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Чалхаасүрэнгийн Нууцжаргал нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын \"Мөнхманлай” нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Ш.Лантуугийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шагдар овогт Шархүүхэний Лантуу нь Сүхбаатар аймгийн  Уулбаян сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд 1977 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1978 оны 06-р сарын 08-ны өдөр хүртэл, 1981 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4. Ш.Мягмаржавын хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Замбага овогт Шагдарын Мягмаржав нь 1979 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ


Эхлэлд очих