Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 08:58:13
216

1. Б.Бямбаабаатарын хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дэлгэрхаан овогт Балжирын Бямбаабаатар нь 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 06-р сарын 23-ны өдрийг дуустал, 1982 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Д.О-н нэхэмжлэлтэй, С.У-д холбогдох \"гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 2018 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
3. Д.Эрдэнэбилэгийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тогооч овогт Дугарын Эрдэнэбилэг нь 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09-р сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын \"Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоо, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын \"Эх орны төлөө” нэгдэлд ажиллаж байсан гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
4. С.Оюунцэцэгийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Сандагийн Оюунцэцэг нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 08-р сарын 31-ний өдрийг дуустал нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын \"Гайхамшигт” нэгдэлд туслах малчнаар, 1984 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм бригадад багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих