2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 08:59:25
222
1. Ж.Ганбаатарын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хатгин овогт Жадамбаагийн Ганбаатар нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ээс 1985 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын \"Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1981 оны 07 дугаар сарын 01-ээс 1981 оныг дуустал, 1986 оноос 1990 оныг дуусталх хугацаааны ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. У.Алтаннавчийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Адуучин овогт Ухнайн Алтаннавч 1981 оны 07 дугаар сарын 15-аас 1987 оны 06 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Нара сумын \"Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Т.Зулбадрахын нэхэмжлэлтэй, Ш.Мөнх-Очирт холбогдох \"өвсний үнэ 6,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Т.Зулбадрах нь нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгөөс 3,000,000 сая төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Мөнх-Очир төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг батлаж шийдвэрлэв.
4. М.Отгоны хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Эрх даа лам овогт Монхорын Отгон нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 07-р сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын \"Хөгжилт” нэгдэлд малчин, зарлагаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ