Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 09:00:27
241

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Ганбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Лувсаншаравын Ганбатыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих