2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 09:01:25
265
1. Б.Мөнхбаатар нарын 7 хүний нэхэмжлэлтэй, \"Хун Ша И Жань” ХХКомпанид холбогдох \"ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мөнхбаатар нарын 7 хүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Ш.Даваабаатарын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зүйлийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Зүүнчулуун овогт Шагдарсүрэнгийн Даваабаатар нь 1976 оны 06 дугаар сарын 01-ээс 1977 оны 06 дугаар сарын 20-н хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын \"Мөнхманлай” нэгдлийн худгийн худгийн моторчноор, 1980 оны 09 дүгээр сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын \"Мөнхманлай” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Г.Уртнасангийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Чуолнууд овогт Гунгаажавын Уртнасан нь 1984 оны 08 дугаар сарын 18-аас 1985 оны 03 дугаар сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын \"Хөдөлмөр” нэгдэлд малын бага эмчээр, 1985 оны 03 дугаар сарын 12-оос 1988 оны 09 дүгээр сарын 27-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын Худалдаа бэлтгэлийн ангид галч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ