Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 09:02:26
234

1. Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй \"хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1984 оны 01 дүгээр сарын 25-нд нээсэн Бат-Очирын Оюун нэртэй 1984 оноос 1990 онуудын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Доной овогт Бат-Очирын Оюунчимэг мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Г.Танихгүйн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хатагин овогт Гомбын Танихгүй нь 1976 оны 02 дугаар сараас 1982 оны 08 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын \"Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. М.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй \"хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Маналжавын Пүрэвдорж нь 1978 оны 02 дугаар сарын 01-ээс 1983 оны 06 дугаар сарын 10-н хүртэл,  1986 оны 07 дугаар сарын 2 6-аас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4. Ч.Өргөнбаярын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүх мээрэн овогт Чойнхорын Өргөнбаяр 1982 оны 01 дүгээр сарын 26-аас 1986 оны 09 дүгээр сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн дунд сургуулийн гал тогоонд цэвэрлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ


Эхлэлд очих