2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 09:03:28
248
1. М.Уранчимэгийн нэхэмжлэлтэй \"хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Аля овогт Мажигийн Уранчимэг нь 1986 оны 04 дүгээр сараас 1990 оны 09 дүгээр сар хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын \"Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Ш.Лантуугийн нэхэмжлэлтэй \"цэргийн алба хаасан нь үнэн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Шагдар овогт Шархүүхэний Лантуу нь 1978 оноос 1981 онуудад хугацаат цэргийн албыг Ардын армийн 0126, 0165 дугаар ангид Юмжидын Лантуу нэртэйгээр хаасан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ