Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 09:04:26
238

1. Л.Туяагийн хүсэлттэй \"хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Лувсансүрэнгийн Туяа нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гүндэг овогт Лувсансүрэнгийн Туяа мөн  болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Ө.Натарын хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ядам овогт Өлзийн Натар нь 1985 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Т.Адъяагийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хардал овогт Төмөрийн Адъяа нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын \"Мөнхманлай” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4. Х.Гансүхийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Галай овогт Халзангийн Гансүх нь 1981 оны 03 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,  1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990  оны 04 дүгээр сарыг дуустал Сүхбаатар Халзан сумын 8-н жилийн дунд сургууль, мөн дотуур байранд  галч, цэвэрлэгч, тогооч, угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, Х.Гансүхийн 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх, 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оныг дуусталх хугацааны ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
5. Х.Энхбатын хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Орлой овогт Хоролжавын Энхбат нь 1976 оны 11 дүгээр сараас 01-ний өдрөөс 1978 оны 04 дүгээр сарыг дуустал, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 976 оны 06 оны 01-ний өдрөөс 1976 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс  1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
6. Б.Шажинбатын нэхэмжлэлтэй \"Д.Баярсайханы ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан талийгаач Гүнд овогт Дэнжээгийн Баярсайханыг 1982 оноос 1987 он хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын \"Оргил” нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
7. Д.О-н нэхэмжлэлтэй, С.У-д холбогдох \"гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О, С.У нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчдын хүү У.С-г эх Д.О-н асрамжид, охин У.Х-г эцэг С.У-н асрамжид тус тус үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
8. О.Нинагийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хардал овогт Очирын Нина нь 1984 оны 02 дугаар сараас 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын \"Мөнхманлай” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих