2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 09:05:33
229
1. Ж.Чогдорсүрэнгийн нэхэмжлэлтэй \"хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1991 онд нээлгэсэн Заны Чогдорсүрэн, 1981.06.14-нд нээлгэсэн Жагдагын Чогдог нэртэй хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Жагдагын Чогдорсүрэн болохыг нэхэмжлэгч Хардал овогт Жагдагийн Чогдорсүрэн мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. М.О-н нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох \"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс 6,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Б, М.О нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын хүү Б.У-г эх М.О-н асрамжид үлдээж, нэхэмжлэгч М.О нь 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч нэхэмжлэгч М.О нь \"Prius-10” маркийн тээврийн хэрэгсэл, 2 тооны адуугаа 5,000,000 төгрөгт тооцон авч, хариуцагч Д.Б-д байшингаа өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. С.Э-н нэхэмжлэлтэй, О.Б-д холбогдох \"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 4,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Алтжин овогт Оюунгэрэлийн Баатарсүх, Хавхчин овогт Сэнгээгийн Энхзаяа нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдыг хүү Б.Э-г эх С.Э-н асрамжид үлдээж, нэхэмжлэгч С.Э нь 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч О.Б өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ