Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 09:06:42
231

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Б.Алтансүхийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 328 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ялтан Б.Алтансүхийн цагдан цагдан хоригдсон нэг хоногийг найман цагаар тооцож нийт цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд оруулан тооцож 328 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэнд тооцов.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих