Уншиж байна...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДӨД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2018-02-08 05:34:00
242

Иргэдийн төлөөлөгчидөд сургалт зохион байгууллаа.
        Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хурлын иргэний танхимд Сүхбаатар аймаг дахь анхан шатны шүүхэд 2018 онд иргэдийн төлөөлөгчөөр ажиллахаар Баруун-Урт сумаас сонгогдсон иргэдэд сургалт зохион байгууллаа.   
       Сургалтыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг нээн үг хэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан хөтөлбөрийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчидийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, иргэдийн төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулж, санал солилцлоо. 
Уг сургалтын үеэр иргэдийн төлөөлөгч нарт Сүхбаатар аймаг дахь шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, шүүх хуралдааны процессийг иргэдэд үйлчлэх хэсэг дэх дэлгэцээр сонирхуулав.

 

 

 

 

 

 

 




Эхлэлд очих