Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2018-02-15 01:52:02
224
Шүүхийн тамгын газраас жил бүрийн сар шинийн босгон дээр ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил шүүхийн тамгын газрын дарга ахмадуудынхаа гэрт зочилж мэндчилгээ, гарын бэлгээ гардууллаа. Мөн тус шүүхийн залуучуудын зөвлөлөөс санаачлан \"Ахмадаа хүндлэе” хандивийн аяныг шүүгч, ажилчдын дунд зохион байгуулж, хандиваар цугларсан 200,000 мянган төгрөгөөр хамгийн өндөр настай ахмадууд болох Шархүү, Шагдар нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Ахмадууд маань Шүүхийн тамгын газар, Залуучуудын зөвлөлөөс зохион байгуулсан дээрх үйл ажиллагаанд талархаж, шүүхийн үйл ажиллагааны талаар санал сэтгэгдлээ илэрхийлж, шүүхийн залуучуудын зөвлөлийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.