2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-03-02 00:49:30
229
1 Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Эрдэнэцогтод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Шүүгдэгч Орлой баян овогт Раднаагийн Эрдэнэцогтод Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.Эрдэнэцогтыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Эрдэнэцогтод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.
2. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Будад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Шүүгдэгч Төмс овогт Чимэддашийн Будыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Будыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
3. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, Б.Батжаргалд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авахуулах хүсэлттэй зөрчлийн материалыг хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасаар холбогдогч Б.Батжаргалд 10 /арав/ цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулав.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ