Уншиж байна...
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-03-02 00:50:19
225

1. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, Д.Мөнхболдод холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авахуулах хүсэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасаар холбогдогч Д.Мөнхболдод 10 /арав/ цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулав.
2. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, Ц.Ариунбаярт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авахуулах хүсэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт заасаар холбогдогч Ц.Ариунбаярт 12 /арав хоёр/ цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 25 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулав.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих