Уншиж байна...
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-03-02 00:52:17
223

1 Д.Цэнгэлмаагийн хүсэлттэй \"хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Хатиган овогт Дамдинсүрэнгийн Цэнгэлмаагийн \"хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох” тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Л.Оргодолын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Үнэгд овогт Ломбын Оргодол нь 1978 оны 03 дугаар сарын 01-ээс 1978 оныг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын \"Мөнхманлай” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Х.Рэгжидмаагийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Олныхон овогт Халтарын Рэгжидмаа нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестэд  1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарыг дуустал худалдагч, түүхий эдийн туслахаар ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, Баруун-Урт хотын Худалдааны трестэд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 10-н хүртэлх хугацааны ажиллаж байсан талаарх байдал нь тогтоогдохгүй байх тул нь дээрх хугацааны хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих