2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-03-02 00:54:15
237
1. Ө.Доржийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Малгайч овогт Өвгөний Дорж нь 1982 оны 07 дугаар сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын \"Мөнхманлай” нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1995 оныг дуустал Түвшинширээ сумын \"Мөнхманлай” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Ч.Алтанцэцэгийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Баянмөнх овогт Чантуугийн Алтанцэцэг нь 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Мах комбинатад ажилтнаар, 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Оёдлын үйлдвэрт оёдолчноор, 1984 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарыг дуустал Улаанбаатар хотын Аптекуудыг удирдах конторын 8 дугаар эмийн сангийн мөнгө хураагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. ХААН банкны Сүхбаатар салбарын хүсэлттэй \"Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Баянцээл ургийн овогт Дамдинсүрэнгийн Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ