2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-03-02 01:01:20
227
1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Төрбаяр, Тэмүүжин, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батболд нарын давж заалдах гомдлоор Б.Батнасан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Ганбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
3. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Дарьганга Өртөө хоршоонд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД С.БАТ-ОЧИР