Уншиж байна...
Иргэдийн төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа.
2018-03-02 05:23:25
245

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимд Сүхбаатар аймаг дахь анхан шатны шүүхэд 2018 онд иргэдийн төлөөлөгчөөр ажиллахаар Баруун-Урт сумаас сонгогдсон иргэдэд сургалт зохион байгууллаа.   
Сургалтыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг нээн үг хэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан хөтөлбөрийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчидийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, иргэдийн төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулж, санал солилцлоо. 
Уг сургалтын үеэр иргэдийн төлөөлөгч нарт Сүхбаатар аймаг дахь шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, шүүх хуралдааны процессийг иргэдэд үйлчлэх хэсэг дэх дэлгэцээр сонирхуулав.

 

 



Эхлэлд очих