Шүүхийн иргэдийн төлөөлөгчидөд сургалт зохион байгууллаа
2018-03-09 08:13:28
244
Тус шүүхийн тамгын газраас 2018 онд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон нийт 168 иргэдийн төлөөлөгч нарт \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, \"Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, \"Нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх”, \"Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам”-аар сургалтыг хэсэгчилэн болон ганцаарчилсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Баруун-Урт, Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга, Онгон, Халзан, Баяндэлгэр сумдад шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар явууллаа.
Мөн сургалтын үеэр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Батзориг иргэдэд шүүхэд хэрхэн хандах талаар зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага тараан, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдийн төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн шторк зэргийг тус тус танилцуулж, 2018 онд сонгогдсон нийт иргэдийн төлөөлөгч нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөж, шүүх хуралдаанд идэвхтэй оролцохыг хүслээ.
Шүүхийн үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэдэд ойртуулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд Сумдын засаг даргын тамгын газрын байранд \"Шүүхийн мэдээлэл” мэдээллийн самбартай болох асуудлыг холбогдох албан тушаалтнуудтай хамтран шийдвэрлэлээ.