Уншиж байна...
Ерөнхий шүүгчээр О.Баатарсүх томилогдлоо
2018-03-09 08:15:24
253

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот зарлигаар Одонгийн Баатарсүх  Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдлоо. 
Шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг 2018 оны 03 сарын 07-ны өдөр Ерөнхий шүүгчээр томилогдсон О.Баатарсүхэд Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамга, тэмдгийг гардуулан баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

 



Эхлэлд очих