Уншиж байна...
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг тус шүүхэд ажиллалаа
2018-03-14 00:21:22
250

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2018.03.05-ны өдрийн 24 дугаартай тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайланг орон нутаг дахь шүүхүүдэд танилцуулах ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулан референт Б.Билгүүн, ахлах шинжээч И.Буманбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 03 сарын 13-ны өдөр тус шүүхэд ажиллалаа.

Энэ үеэр Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны товч тайланг ажлын хэсэгт танилцуулсан бөгөөд үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа \"Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан”-г танилцуулж шүүгч, захиргааны ажилтнуудын санал, хүсэлт, сэтгэгдлийг сонсож, тодорхой асуудлуудыг цааш нь уламжилж, хариу өгөх талаар ажлын хэсгийн ахлагч илэрхийллээ.


  

 

 

 


 

Эхлэлд очих